УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Төрийн өмчийн компаниудын гажуудлыг засах тогтоолын төсөл их удаж байж орж ирлээ. Монголын төр зах зээлд шилжсэнээс хойш төрийн хөрөнгө, мөнгийг идэж уух боломжоор хангасан компаниуд гаргаж ирсээр байсан. Энэ нь үеэ өнгөрөөсөн улстөрчдийн амралтын газар, ялсан намын шагнал, мөнгө угаах хэрэгсэл, цүнх баригчдын дамжаа болсон. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Нэн ялангуяа, байгалийн баялаг, үндэсний баялагтай холбоотой төрийн өмчит компаниуд монголчуудыг, Монголын төрийг ямар байдалд оруулчихаад байна? Цаашид төрийн өмчийг идэж уудаг улстөрчид, тэрний компаниудын баяждаг схем байж болохгүй ээ. Надад асуулт байхгүй. Би энэ тогтоолын төслийг дэмжиж байна" гэв.
Сэтгэгдэл (1)