УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Би бол үүнийг ойлгохгүй байна. Түр хугацаа гэдэг нь хэдий хэр хугацаа юм. Төр ямар компаниа авч явдгийг мэднэ биз дээ? Стратегийн ач холбогдолтой болон алдагдалтай компаниудаа төр аваад явдаг шүү дээ. Хувийнхан авч явж чадахгүй зүйлийг төр нуруун дээрээ авч явдаг шүү дээ. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулин дээрээ төр ямар төрлийн компани байгуулж болох, болохгүйг сайн зааж өгөх л хэрэгтэй. Орон нутгийн өмчтэй аймгууд төрийн албан хаагчдынхаа цалинг нэмж чадаад байна шүү дээ. Нэг орд гараад ирлээ гэхэд орон нутаг, төр үүний 34 хувийг эзэмших ёстой. Үүний тулд нэг компани байгуулах шаардлагатай. Хог, нохойныхоо асуудлыг шийдэхийн тулд төрийн компани байгуулах шаардлагатай шүү дээ. Хэрэв дээрх асуудлыг хувийн компани шийдчихдэг байсан бол төр компани байгуулах шаардлагагүй шүү дээ. Төр зайлшгүй авч явах шаардлагатай салбар байдаг" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)