УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлж, асуултт асуулаа.
Тэрбээр " Энэ хуулийн төслийг өмнө нь оруулж ирсэн хугацаанд нь баталчихсан байсан бол төрийн өмчийн компаниуд борооны дараах мөөг шиг олноороо байгуулагдахгүй байх байсан. Гэхдээ одоо энэ асуудлыг УИХ хэлэлцээд яаралтай батлах хэрэгтэй. Хөгжлийн банкны төр хороо байгуулагдсан. Энэ хороон дээр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 1/3-ийг төрийн компаниуд авсан байна. Хувийн компаниуд бол чанаргүй зээлээ эргээгээд төлчихнө. Төрийн компанийн чанаргүй зээлийг хэн төлөх юм бэ? Нийгмийн даатгалын шимтгэлийн 70 гаруй хувийг хувийн компаниуд бүрдүүлж байна. Ачааг нь үүрч байна шүү дээ. Гэтэл төрийн өмчийн компаниуд бүгдийг хийж чаддаг мэт ирлээ. 1996 оноос хойш олон сангуудад менежмент хийж, хөрөнгөө байлгаад баймааргүй байна гэж ярьж байсан. Бид төр бизнест оролцохгүй гэж ярьдаг ч бодит байдлаа харахаар бүр нэг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг руугаа яваад буй мэт байна" гэв.
Д.Батчулуун