УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Зарчмын хувьд дэмжиж батлах ёстой. Монголын төр сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол стандартын өмч байгуулахыг зорьсон. Гэвч хулгай хаана байна төрд байна. Тиймээс цаашдаа төрийн өмчийн компаниудаа чөлөөлж, хувьчлаад хувийн хэвшлийг хөгжүүлж, чөлөөт зах зээлийг дэмжээд явах ёстой. Төрийн өмчийн 105 компани, орон нутгийн өмчийн оролцоотой 270 орчим компани байна. Компанийн засаглалаар бүгд хөгжих ёстой. Гэтэл бид энэ зарчмаар явуулж чадахгүй байна. Улс төрөөс нөлөөлөлгүй, дарамт шахалтгүй явуулах зарчмыг хэрэгжүүлж чадахгүй бол одоо больё. Монголд төрийн өмчийн нэг ч компани хэрэггүй. Бодлого, хандлагыг өөрчлөх хэрэгтэй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)