УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, үг хэллээ.
Тэрбээр "Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Бид 27 жилийн дараа төрийн өмчийн хуулийн шинэчлэлийг хийх гэж байна. З.Энхболд Төрийн өмчийн газрын анхны даргаар ажиллаж эхэлсэн. Төрийн өмчийг хувьчлах тухай хууль байсан. Тухайн үед төрийн эзэн байсан, хяналтын бүхий л механизмыг устгаж өөрчлөөд, хувьчлах дуулианаар баялгийн тэгш бус зүйл хийж эхэлсэн.
Х.Баттулга мах, талх, буудал гээд бүх зүйлийг нь авч, Улсын Ерөнхийлөгч болтлоо явлаа. Сүүлдээ төмөр замд ч холбогдлоо. Женко бол Загалмайлсан эцгийн дүр. Тэр энэ дүрдээ бүрэн орж, мафийн толгойлогч болсон байна.
Гэхдээ тэр ард түмнийг буруу тооцсон. Төрийн нэр хүнд, шагналыг авлига болгож хувиргасан. Одоо хулгайчдынхаа эсрэг тэмцлийг хийж байна. УИХ бид үүнд хууль, эрхүйн орчныг нь бий болгож өгөх ёстой" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)