УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэллээ.
Тэрбээр "Бид нар энд жагсаал тараах гээд хууль хийж байх хооронд хулгайч нар чинь зугтааж байна шүү дээ. Голомт банк чинь Богдхаан төмөр замыг 1 км замыг 11 сая ам.доллараар байгуулсан гэрээгээ устгаад санамж бичиг байгуулсан гээд явж байна. Тавантолгойгоос Гашуунсухайт, Зүүн баян чиглэлийн төмөр замууд тус бүр 1 км нь 1 сая ам.доллараар барьсан байна шүү дээ. Ийм харилцан адилгүй байна шүү дээ. Ингэж идэж ууж болох юм уу? Ингэж хугацаа алдаж байх хооронд хулгайч нар чинь зугтаачихлаа. Хулгайгаа тасдаж чадахгүй бол 2024 онд ард түмэн та нарт дүн тавина шүү. Ханги-Мандалговь-Тавантолгойн төмөр замыг ямар дүнгээр барьж байгаа юм? Энэ бүгдийгээ ил болго. Өмчөө хамгаалал даа. Аюулгүйн зөвлөл дээр энэ асуудлаа ярьсан юм уу? Одоо Эрүүгийн хуулиар та нар хийх ёсгүй юм аа хийсэн байвал бүх хамтын удирдлагын нөхдүүд бүгд явна шүү. Эрүүгийн хуулийг дахиад засч байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад АТГ шалгаж болохгүй байгаа юм бэ? Ёс зүйн хороо гэж байхгүй болсон шүү дээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)