“Хуультай хулгайг таслан зогсоохыг шаардаж байна” мэдэгдлийг УИХ, Засгийн газарт хүргүүлэх талаар Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Иргэдийн оролцооны нэгдэл нам нүүрсний хулгайг эсэргүүцсэн иргэдийн жагсаалыг эхний өдрөөс нь эхлэн дэмжиж мэдэгдэл гаргаад явж байгаа. Жагсаалын үеэр ажиллах ажлын хэсэг гаргасан. Манай хувьд эрх баригч нам биш, Монгол Улсад хамгийн отгон 36 дахь нам бөгөөд намын гишүүдийн дийлэнх нь залуучууд байна. Сөрөг хүчний хувьд ил болсон нээлттэй мэдээллийн хүрээнд нүүрсний хулгай хэрхэн явагдсан технологийг судлах, нүүрсний хулгай дотроо хуулиар хамгаалагдсан том хулгай нь яаж явагдсаныг судалсан. Судалсны эцэст УИХ, Засгийн газарт хандсан мэдэгдэл гаргах гэж байна.
Ашигт малтмалтай холбоотой олон үйл ажиллагааг хуулиар зөвшөөрч, хамгаалдаг зохицуулалттай. Ашигт малтмал бол төрийн өмч. Ашигт малтмалаас ашиг олоод, Монголын ард түмэнд төлбөр төлөхгүй байгаа хүмүүс бол хулгайн нэг хэсэг юм.
Эрх мэдэлтнүүдийн мэдэлд байгаа компаниуд ашигт малтлмалаас олсон орлогоосоо татвар төлөхгүй байна.
Нүүрс, алт, зэс, жонш, төмөрлөг, нефть зэрэг экспортын бүтээгдэхүүндээ эхний, сүүлийн хоёрхон шатан татвар төлдөг. Тиймээс энд хулгайн хар зах үүссэн байна" гэв.
Сэтгэгдэл (2)