УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр үг хэллээ.
Тэрбээр "Монгол Улс 30 жил хөгжихдөө 15 хан тэрбум ам.долларын эдийн засгийг байгуулжээ. Дэлхийд 15 тэрбум ам.долларын орлоготой 11 мянган аж ахуй нэгж байна шүү дээ. Монгол хөгжиж чадаагүйн шалтгаан нь хулгай. Эрдэнэс Тавантолгой гэж ямар компани байдгийг өчигдөр АТГ-ийн сайтаас үзлээ. 12 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 7.5 их наяд төгрөгийн худалдан авалт хийсэн байна. Үүгээр ямар худалдан авалт хийсэн бэ гээд харсан инээдтэй зүйл байна. Монголын төрд хулгай нүүрлэсэн байна. Хулгай хийсэн хүмүүсийг эмчлэх арга байхгүй. Шоронд нь хийдэг. Миний байгуулсан компани Эрдэнэс Тавантолгойд нэг ч литр шатахуун нийлүүлээгүй. Намайг ямар хэрэгт буруутгаж байгааг ойлгохгүй байна. Энэ 1937 он биш шүү. Тэр материал, гэрээнүүдээ ил болго. Энд хэдэн хүн хэлмэгдээд хэрэг дуусна гэж байхгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)