УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат үг хэллээ.
Тэрбээр "Гадаа 30, 40 хэмийн хүйтэнд төрийн далбаагаа мандуулаад Монголчууд жагсч л байна. Гадаа жагсаж байгаа хүмүүсээс асуусан уу. Хамгийн гол зүйл бол алдагдсан боломж юм аа. Үүнийг хэн хариуцах юм бэ. УИХ-ыг тар гэдэг субъектуудыг өөрсдөө л гаргасан. АТГ-аас та тавыг зарлалаа. Та хэд маань сөрөг хүчин ямар байх ёстойг мэдрүүлж өгч байна. Манай намаас сонгогдсон жангийн хэдэн нөхдүүд байгаа юм. Ганцхан хүнд хууль батлуулах гээд явж байсан шүү дээ.
Монголын ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчтэй юу ярих вэ. Харин арван хуруундаа алтан бөгжтэй прокурор хууль сахиулж чадахгүй. Гартаа алтан цагтай гадаадад зугаалж яваа хүн хууль сахиулж чадах уу?
Ерөнхий сайд энэ зарласан хүмүүстээ хариуцлага тооцсоныхоо дараа хуулиа оруулж ирээч ээ. Шалгая л даа, шалгуулъя. Муу нэртэй С.Эрдэнэ бид хоёр л АН-ыг өнөөдөр авч ирлээ шүү дээ. Үнэнийг, зөвийг энэ танхимд ярья. Гадаа 14, 15 хоног жагсч байна. Хууль зүйн сайд нь ямар баян жагсаал вэ гэж байна цагдаа нар нь талбай дээр очиж хоол идэж байна гэж байна. Цагдаа нарыг ийм байлгахаасаа тэр хүн ичих хэрэгтэй шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6)