УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэллээ.
Тэрбээр "Нэг хэсэг тэтгэврийг таван жил болгох тухай ярьсангүй. Учир гэвэл Д.Тогтохсүрэн дарга манай нам хэлэлцэж байгаа гэсэн юм. Удаад байхаар иргэд асуугаад байна. Тэтгэврийг долоо биш таван жилээр тогтоох тухай хуулийг хэлэлцэж эхэлсэн ч багц хуультай цуг оруулж ирнэ гээд гачаачихлаа. Т.Аюурсайхан та хурдан энэ хуулийг оруулж ирээч ээ. Энэ жил 48 мянга орчим хүн тэтгэвэрт гарна. Дараа жил дахин 50 мянга орчим хүн тэтгэвэр тогтоолгоно. Эдгээр хүмүүсийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Болохгүй бол Ялалтын талбай дээр жагсана шүү. Талбай дээр жагсах гэхээр өөр жагсаал үргэлжилж байгаа учраас аль нь мэдэгдэхгүй болчих гээд байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)