УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал үг хэлж асуулт асуулаа.
Тэрбээр "Хуулийн төслүүдийг зориг гаргаад оруулж ирж буй талархалтай байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас оруулж ирж буй энэ хуулийн төсөл өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэхэд том хувь нэмэр оруулна үзэж байна. Тийм ч учраас Монгол Улсын Засгийн газар хөрөнгийн бирж дээр нүүрс арилжаалах түр журмаа гаргаад, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөрөнгийн бирж дээр нээлттэй арилжаа явагдах нөхцөл бололцоо бүрдсэн гэж ойлгож байна.
Боомтын үйл ажиллагаанд ч хиймэл оюун ухаан ашигладаг бол гэж байгаа юм. XXI зуунд өнөөдөр машин тэргээ хүн тоолох биш, хиймэл оюун ухаанаар бүх зүйлээ бүртгээд, автоматжуулаад явах ёстой. Иргэд бүрэн дүүрэн ойлголттой биш байна. Одоо бүгдээрээ шийдлээ ярих цаг болсон" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)