УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Байнгын хорооны хуралдаан дээр гудамжинд шаардлага тавьж буй хүмүүс ээ оруулж ирээ. 20, 30 хүнийг зарлалаа. Та нар энэ хүмүүсийн нэрийг зарлахдаа цагдаа, АТГ-аас тогтоогдсон байсан ч хүмүүсийн нэрийн эхний үсгийг зарлаж ёстой. Би ямар хэрэг хийсэн юм бэ? Хэлж өг өө. Хээл хахууль авах, улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг 22.4.5-аас яагаад хасчихав. Ганхуяг гэдэг хүн 22 дугаар зүйлээр ял авлаа гэхэд 5 хүртэлх жилийн ял авна. Сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрөх юм бол ялаас чөлөөлнө. Энэ яагаад ингэчихэв? Энэ байдлаар яллагдагчаар татагдсан хүмүүсийг явуулах уу? Бүлэг этгээдүүдийн алсын удирдлага ордон дотор байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)