Цаг үеийн асуудлаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай таван гишүүн шалгагдаагүй, хэрэг бүртгэл нээгдээгүй. Тэгсэн мөртлөө гэнэт нэр нь зарлагдсан. Бид таван гишүүнтэйгээ уулзсан. Жаахан гомдолтой байна лээ. Өөрсдөө бол "биднийг хэлмэгдүүлж байна. Бидэнд нүүрс тээвэрлэсэн зүйл огт байхгүй. Тиймээс биднийг гүтгэж байна" гэсэн байр суурьтай байна. УИХ-ын хуулиар бол бүрэн эрх нь хэвээрээ шалгуулаад яваад байж болдог. УИХ-ын гишүүнээрээ явж байгаад яллагдсан тохиолдол зөндөө бий. Тйимээс бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх прокурорын асуудал. Манай намаас нэрсийг зарлаагүй" гэв.
Сэтгэгдэл (6)