"Изинис Эйрвэйз" компанийн Airbus A330 нисэх онгоц БНХАУ-аас ОХУ-ын чиглэлд цэргийн зориулалттай 50 тонн ачаа тээвэрлэсэнд сэжиглэгдэж буй талаар гадаадын сайт мэдээлсэн билээ. Энэ асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Изинис Эйрвэйз" компани ОХУ руу 50 тонн зэвсэг тээвэрлэхээр зэхэж байна гэсэн мэдээллийг Монгол Улсын иргэний нисэхийн салбарын нэрээ нууцалсан иргэн өглөө" гэж мэдээлсэн. Энэ бол гүтгэлэг. Манай компани БОИНГ-ийн хоёр онгоцтой. Хосолмол зорилгоор ашиглах AIRBUS-330200 загварын том агаарын хөлгийг ачаа тээврийн зориулалттайгаар оруулж ирсэн.
Хэд хэдэн улс руу ачаа тээврийн томилгоо авсан. Томилгоо аваад, нислэг үйлдэж эхлэх хүртэл 30-60 хоногийн хугацаа шаардагддаг. Тэр хугацааанд транзит ачаа буюу чартер нислэг үйлдээд эхэлсэн байсан.
БНХАУ-ын Хятадын үйлдвэрлэгчээс ачаа зөөх захиалга авсан. Энэ захиалгын ажил зохих журмын дагуу явагдсан. Гэхдээ ачааг тээвэрлээгүй байна. Шалтгаан нь онгоцны түрээслэгч компаниас бидэнд тавьсан шаардлага бол бид Английн том даатгалын компанид даатгуулахыг хүссэн. Бид 100 хувь даатгуулсан. Ачаагаа тээвэрлэж ирээд ачааны жагсаалтыг давхар даатгууагч компанид журмын дагуу шалгуулахаар өгсөн.
Нийт 27 тонн ачаа нь энгийн зориулалттай, аюултай ачаа байхгүй. Давхар даатгуулагч нь жагсаалтад байгаа зарим ачаа нь хосолмол зориулалттай, энгийн гэж үзэх боломжгүй, энэ нислэгийг зөвшөөрөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул уг нислэгийг үйлдээгүй. Ачаа одоо Монгол Улсад байгаа. Ийм асуудал үүссэн учир манай компаниас Тагнуулын ерөнхий газар, ГЕГ, МХЕГ-т хандаж, энэ ачааг задалж шалгалт хийж өгөх хүсэлт тавьсан" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)