УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Монгол Улсын хөгжлийн гацаа болсон ёс суртахууны доройтол өнөөдрийн байдалд хүргэж байна. Гэхдээ энийг сайн цагийн эхлэл, дохио гэж харж байна. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Өнөөдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагад итгэх иргэдийн итгэл ямар байна вэ? 22.1 дүгээр зүйлийг хүндрүүлэх нөхцлөөр оруулж ирэхэд хууль хяналын байгууллагад буй авлига дахиад нэмэгдэх юм биш биз дээ? Хүний эрхийн үндэсний комиссоос өнөөдөр энд нэг ч хүн алга. Хуулийн 22.8 дугаар зүйл заалт яагаад хүндрүүлэх нөхцөлөөр орж ирэхгүй байна вэ" гэв.
Д.Батчулуун