УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би чуулганы танхимд байнга л үг хэлдэг. Гэтэл Хөгжлийн Банкны асуудал дээр бяр гаргаад миний үг хэлэх эрхэд халдаж, намайг яллагдагчаар татсан. Одоо шүүхэд шилжүүлж байгаа байх. Би ердөө ганц л зүйл хүсэж байгаа нь шүүх хурлаа нээлттэй явуулах. Хөгжлийн Банкнаас би нэг ам.доллар аваагүй, хүнд нэг ам.доллар өгөөгүй.
Мөн талбай дээр жагсаж буй хүмүүс жинхэнэ хулгайчдаа зарласангүй гэж байгаа. Энэ танхимд олон жил явсны хувьд харахад, жинхэнэ хулгайч нар нь үлдчих шиг болно лээ. Улаан цайм нүүрсний орд зарчихсан хүмүүс энд сууж байгаа. Тавантолгой дээр өөрийнхөө хүнийг тавиад, тэнд бүтэн команд ажиллуулаад, идэж уучихсан хүмүүс бий. Нэрлэсэн таван хүн дотор тийм хүн харагдсангүй.
Нүүрсний хулгай гэж баахан ярьчхаад жинхэнэ хулгайч нар нь гарч ирдэггүй, бас зарладаггүй, зарлуулдаггүй ийм л зүйл болох вий гэдгээс болгоомжилж байна. Харин Чалкогийн гэрээний бол 2011 оны долдугаар сард байгуулагдсан гэрээ. Тэр үед Сү.Батболд Ерөнхий сайд байсан. Гэхдээ Засгийн газрын хэмжээнийх биш бөгөөд Чалко болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд байгуулагдсан. Газар доор байгаа нүүрсээ өгье гэж гэрээ хийгээд, 350 сая ам.доллар хүүтэй авч, Хүний хөгжлийн сангаар дамжуулж, 1.5 сая, 21,000 төгрөг болгоод тараачихсан. Үргэлжилсээр байгаад 2017 онд дууссан. Долоон жилийн хугацаанд 8,000,000 тонн нүүрсээр төлж дууссан гэрээ" гэв.
Сэтгэгдэл (17)