УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүгийн хуулийн төслийн талаар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Нүүрс тойрсон асуудал бол хэдэн тэрбумаараа яригдаж байна. Бид энэ асуудлыг цэгцлэхгүй бол улс орон цаашаа явахад хэцүү болжээ гэдгийг бид яриад л байгаа. Хууль гаргаж байгаа. Гэхдээ хууль гаргахдаа гол нь биш. Асуудлын гол нь гаргахдаа биш хэрэгжүүлэхдээ байгаа юм. Эрүүгийн хууль гэдэг бол бүхэл бүтэн шинжлэх ухаан. Авлигал буурах битгий хэл улам гаараад, толгойд багтамгүй тоонд хүртлээ өсөөд байна. Үүнд нэг асуудал байгаа юм. Тйимээс эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хялбаршуулсан заалтыг авч хаях тухай хатуу заалтаар оруулж ирж байна. Ингэснээр авлигал хэдэн хувиар буурна гэсэн тооцоолол байгаа вэ? Х.Нямбаатар сайд аа. Авлигал бүр боловсроод байна.
Орлогын тэгш бус байдлыг иргэд эсэргүүцэж байна. Тэгш бус байдлыг халъя гэдэг нь өөрөө авлигалыг зогсоож байж шийдэгдэнэ. Нэмэлт өөрчлөлт орсноор авлигалын тэгш бус байдал, авлигал арилах уу. Үүнийг хийх хүний нөөц, хүсэл эрмэлзэл бий юу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)