УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд үг хэллээ.
Тэрбээр "Зүгээр сууж байгаад жинхэнэ хулгайчдын амны хаалт болчихлоо. Би уг нь хууль хяналтынханд итгэж байсан юм. Одоо нүүрсний асуудлыг сайн судалж үзлээ. Түр хороо нэлээн нухацтай үзмээр байна. Өнгөрсөн 22 жилийн хугацаанд 86 сая тонн нүүрс буюу 12.8 их наяд төгрөгийн нүүрсийг Монгол Улс зарсан байна. Зөвхөн 2018-2022 онд 7.5 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани худалдаж авсан байна. Нөгөө 12 их наядын 7.5-ыг нь энэ компани өөрөө үрчихсэн байна.
Нүүрсний гэрээг шалгаж ядаад байх юм байна. Нийт 576 гэрээгээр 7.5 их наядыг цацаад хаясан бол 396 гэрээгээр нүүрсээ зарсан. Давхардсан тоогоор хэдэн ч компани байгаа юм бүү мэд. Энэ бол АТГ-ын вэб сайтад байгаа мэдээлэл шүү.
Яагаад бид тавыг гаргаж шидэж байгаа юм. Эсвэл Д.Тогтохсүрэн даргын ярьдгаар "МАН бүлэгт нүүрсний хэрэгт холбоотой хүн байхгүй" гэдгээ нотлохын тулд биднийг түлхэж байгаа юм уу. Энэ хулгайгаа илэн далангүй ярья. Бид гадаа -30 градус хүйтэн байгаагаас илүү цэвдэг байна. Хулгайч нар ичихгүй бол би зарлана шүү" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)