УИХ-ын чуулганых хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар үг хэлж, гишүүдийн асуултад харицллаа.
Тэрбээр "Хөөн хэлэлцэх хугацаатайгаар ял завшсан нэг ч хүн байхгүй. Бид 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаанд өөрчлөлт оруулаад, эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан өдрөөс эхлээд хөөн хэлэлцэх хугацаа зогсдог зохицуулалтыг оруулж ирсэн. 2017-2020 оны завсрын заагт энэ асуудлаар ял завшихвий гэдэг үүднээс Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын хуулийг санаачилсан. Үүний дагуу олон албан тушаалтнуудыг бүгдийг нь яллаж дуусгасан. Үүний дараа хүмүүс Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасны дараа цэц хуралдаад Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг хүчингүй болгосон. Ингэхдээ энэ журам үүргээ гүйцэтгэсэн. Өчигдөр манай С.Раднаасэд ярьж байна лээ. Мань хүний сэтгэлзүйг би ойлгож байна. Би сөрсөн зүйл яриад яах вэ гээд дуугүй байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай хэн ч ял завшсан зүйл байхгүй" гэв.
Д.Батчулуун