УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Манайд ч танайд ч хулгайч нар бий, гэхдээ танайд ихэнх нь үлдчихсэн. Хулгайч нар хоёр намын хэрүүл, улс төрийн тэмцэл болгож дуусгаад, дундаас нь энэ олон жил дандаа хожиж ирсэн. Өнөөдөр хэдэн хүнээр туг тахиад жинхэнэ хулгайч нараа хамгаалаад явж болохгүй шүү. Хэдэн гэрээгээ ил болгосон байна. Үлдсэнийгээ ил болгооч.
УИХ-ын гишүүд ч таавар тааж байна. Би юм ярьж чадахгүй байгаа нь мэдээлэлгүйтэй холбоотой. Шударга байя л даа. Оролцсон гэж үзэж байгаа бүх хүнийг дуудаач. Хуулийн байгууллагын хүч хүрэхгүй байна. Нүүрсний хулгай дээр шударга ажиллачихвал болно. Хэдэн хүнээ дүүжлээд, шинэ гишүүдээ гарзанд гаргаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)