Ардчилсан намаас өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй, ҮАБЗ-руу хандан, шаардлага хүргүүлж буй талаар мөн "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"-тай холбоотой асуудлаар мэдээлж байна. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга И.Мөнхжаргал мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ичсэн хүн хүн ална гэгчээр МАН-аас сонгогдсон таван гишүүн мэдэгдэл хийж байсан. "Номхон тэмээг ноолоход амар", "Намдаа нөлөөгүй болохоор намайг дээрэлхлээ", "Долдугаар ангиасаа хойш нүүрс барьж үзээгүй", "Тавантолгой хаана байдгийг мэдэхгүй" гэж хэлж байна. Ийм хүмүүсээ нүүрсний хулгайчдаар зарлаж байх шиг байна.
Тус компаниас үүдэлтэй томоохон хулгайн хэргийг зохион байгуулалттай хийсэн байж болзошгүй байна.
Энэ бүхэн Гаалийн Ерөнхий Газар (ГЕГ), МХЕГ, Авто Тээврийн Үндэсний Төв(АТҮТ), "Эрдэнэс Тавантолгой" ХК гэх дөрвөн байгууллага дээр төвлөрч байгаа. Тэгвэл эдгээр байгууллагын удирдлага болон ГЕГ-ын даргыг МАН, Сангийн яам, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирлыг Засгийн газраас санал болгосноор, МХЕГ-ын удирдлагуудыг МАН, АТҮТ-ийн даргыг Засгийн газар болон Зам тээврийн хөгжлийн сайд томилдог.
Гэтэл тэдний үйлдсэн хулгайг 2016 оноос хойш ажилгүй явж байгаа АН-ын гишүүд хийсэн мэтээр нийгэмд сурталчилж байгаа. Эсвэл өөрсдийн намдаа нөлөөгүй хэдэн нөхдөөр туг тахиж үзэж байна" гэв.
Сэтгэгдэл (1)