УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би өнгөрсөн дөрвөн жилд Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсантай холбогдуулан нэр оруулсан байх. Түр хороонд би ажиллаж байгаа. Талбай дээрх жагсагчдыг нэр зарла гэхээр нь хаяж байгаа байлгүй гэж бодож байна. Хулгайч нараа далдлахын тулд биднийг өмнө нь "хаяж" байгаа юм уу. Хуулийн байгууллагаас мэдүүлэг авсан, шалгасан зүйл байхгүй. Миний хөрөнгө өссөн зүйл байхгүй. Өмнөговийн бүх л дарга нарыг оруулчихсан байна лээ. Оффтейк гэрээ байгуулагдсан нь намайг Засаг даргаар ажиллаж байх үед хийгдсэн юм билээ" гэв.
Д.Батчулуун