УИХ-ын гишүүн Ц.Анандбазар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нүүрсний хулгайн асуудал удаан удаан үргэлжлэх байх. Бид тав түрүүнд нь нэр төрөө сэргээлгэе гэж байгаа юм. Бид нар ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний жинхэнэ хулгайчийг ил болгохын төлөө тэмцэнэ. Нүүрсний хулгайг илрүүлж, хулгайлсан мөнгөөр нь ард иргэдийн ипотекийн зээлийг төлүүлэх хуулийн төслийг ирэх жил өргөн барина.
Би долоодугаар ангиасаа хойш нүүрс гэж мэдэхгүй. Зарим хүн элэг доог хийж байна. Гэхдээ энэ бол үнэн.
Бизнесмэн хүнд өөрийн эрхэмлэдэг зан чанар, нандигнадаг зүйл гэж байдаг. Би бурхны шашинтай хүн, хулгайг үзэн яддаг. Тиймээс бүлэг дотроо нүүрсний хулгайг илрүүлэх бүлэг байгуулна гэж бодож байна. Ард түмэнтэйгээ нэгдэж, жинхэнэ хулгайчийг илрүүлнэ Би сонгогдсон жилээсээ эхлэн ард түмний амьдрал ядуу байгааг ярьсан. Гэтэл Сүнээ гэх мэт утга учиргүй баахан зүйл яригдсан. Энэ бол жинхэнэ хулгайчийг олох гэсэн санаачилгыг сулруулах гэсэн хэрэг. Бид бол хулгай хийдэг хүмүүс биш. Унтаж байгаа баавгайг сэрээсэн тул ард түмэнтэйгээ нэгдэж, нүүрсний жинхэнэ хулгайчийг илрүүлнэ гэж албан ёсоор мэдэгдэж байна. Би өөрөө нүүрсний уурхай гэдгийг огт сонирхдоггүй. Нэг ч лицензгүй. Уул уурхай хийхгүй ээ гэж амлаж гарч ирсэн" гэв.
Сэтгэгдэл (5)