УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн мэдээлэл хийлээ.
Тэрбээр “2012 онд УИХ-аас Хилийн тагнуулын байгууллага болон Хилийн шалган нэвтрүүлэх албыг татан буулгасан.
Миний бие ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй. Энэ асуудлын үнэн зөвийг хуулийн байгууллага тогтооно. Нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандана.
Нэр төрд халдсан энэ хэргийг үнэлүүлж, мөнгөн дүнгээр тойргийнхоо зарим иргэнд гэр авч өгнө. 2012 онд УИХ-ын сонгуулийн үеэр байгуулагдсан Засгийн газар Төрийн тусгай албадын дарга нарыг өөрчлөхөд би ажлаа өгсөн. Гомдоллоод байдаггүй. 2016 оны наймдугаар сар хүртэл ажилгүй байсан. Үүний дараа үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, “Импайргаз Монголиа” ХХК-д ажилласан юм.
Тус компанийн хувьд байгалийн хий, газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Нүүрстэй ямар ч холбоогүй. Намайг харлуулах зорилгоор мэдээ бэлтгэж, хэвлэлээр цацсан хүнийг би мэдэж байгаа. Цаг нь болохоор хэн болохыг хэлнэ. Тэр хүнд хандаж “Зүгээр байхад зүүгээр хатгаад байвал, зөрүүлээд тэвнээр хатгана.
Ямар хэргээр, ямар шалтгааны улмаас нүүрсний хэрэгт холбогдсоноо тодруулах зорилгоор АТГ-т ирсэн" гэв.
Д.Батчулуун