АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга М.Даваатогтох дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Нүүрсний хулгайн гэх асуудалтай холбоотойгоор нийт 22 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих арга хэмжээ авсан.Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд нүүрсний олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах явцад дараах албан тушаалтнууд шууд болон шууд бусаар оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна" гэв.
Ийнхүү одоогоор нүүрсний хулгай гэх хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэрсийг АТГ-аас зарлалаа.
- Ерөнхийлөгч асан Х.Баттулга
- Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Ө.Шижир
- Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат
- УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн
- УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
- УИХ-ын гишүүн Ц.Анандбазар
- Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд
- УИХ-ын гишүүн Н.Наранбаатар
- УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
- УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн
- УИХ-ын гишүүн ш.Раднаасэд
- Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж
- Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-очир
- Өмнөговь аймгийн засаг дарга асан Б.Бадраа
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан А.Ариунболд
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг
- "Эрхэт Монгол" ХК-ийн үүсгэн байгуулагч Х.Мандахбаяр
Сэтгэгдэл (3)