ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдэд нэмэлт мэдээлэл өгье. Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох уул уурхайн бүх шатны үйл ажиллагаа, санхүүгийн бүртгэл, тайлагнал, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүгнэлт, зөвлөмж гаргуулан ажиллахыг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид тус тус даалгасан.
Мөн "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт зэрэг стратегийн ач холбогдол бүхий, уул уурхайн томоохон орд газруудын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй болгох, эдийн засгийн өсөлтийг хангахад чиглүүлэх, үр шимийг нь иргэдэд тэгш хүртээх зорилгоор олон улсын нийтлэг жишигт нийцүүлэн нээлттэй хувьцаат компани болгох асуудлыг судалж, танилцуулах Ажлын хэсэг байгууллаа. Тус Ажлын хэсгийг миний бие ахална. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болно.
Дараагийн асуудал бол "Эрдэнэс Тавантолгой" компанийг тойрсон нүүрсний асуудлыгн ярихад "Эрдэнэс Тавантолгойг тойрсон томоохон мөнгөн дүнтэй оффтейк гэрээнүүд бий. Эдгээр гэрээтэй холбоотой асуудал өнөөдрийн олон нийтийн бухимдлыг төрүүлж байна. Нүүрсний гэрээний зөрүүг олон нийтэд ил болгох үүднээс Тавантолгойн төмөр зам компанид мөн адил онцгой дэглэм тогтоож, БЭТ-ийг томилсон.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг нүүрсний аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна.
Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай хийгджээ гэж УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хүмүүс мэдээлсэн нь бодит байдалд нийцэхгүй.
Нэг ёсондоо өдөр тутамд гарч байгаа нүүрсний экспортын хоёр машин тутмын нэг нь хулгайд алдагдсан мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл цацсан. Энэ бол үндэслэлгүй тооцоолол. Тиймээс засгийн газрын зүгээс нэгдсэн тоон мэдээллийг өгөхөөр ажиллаж байна” гэв.
Сэтгэгдэл (2)