Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ажлын хэсгийг миний бие ахлаад ажиллаж байна. Албан байгууллагуудаас ирсэн мэдээллийг нэгтгээд мэдээлэл хийж байгаа. "Нүүрсний" гэх тодотголтой хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг би ахалж ажиллаж байгаа. Өчигдөр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог компаниудын жагсаал, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг дугааруудыг олон нийтэд ил болгосон.
Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хүрээ хязгаарын энэ хэрэгт холбогдон шалгагдаж байгаа хүмүүсийн нэрийг зарлах тухай өчигдөр хэлсэн. Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учраас шалгаж байгаа хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг авч байна. Тиймээс хугацаа ороод байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэсэн мэдээллийг өгч байна.
Маргааш Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл буюу 22 дугаар зүйлийн тодорхой заалтууд, хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон этгээд торгуулийн ял хүлээдэггүй хуулийн зохицуулалтыг боловсруулж дуусаж байгаа.
Мөн БНХАУ-ын талаас эрхзүйн талаас харилцан туслалцаа үзүүлэх асуудал яригдсан. Айлын талтай нэг зүйл дээр ойлголцолд хүрсэн. Монголын хил хамгаалах байгууллагаар дамжуулан харилцан мэдээлэл солилцох хүсэлт тавьж ажиллаж байгаа" гэв.
Д.Батчулуун