Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн 450 дугаар тогтоолоор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаад ирлээ. Нэн тэргүүнд Бүрэн эрхэт төлөөлөгчийг ажилд нь оруулж, удирдах албыг хяналтад авсан гэж ойлгож болно. Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг өнөөдөр Засгийн газарт танилцууллаа.
Тухайлбал, Үүний хүрээнд хөдлөнгийн экспертүүдийг ажилд нь оруулж,тэсэлгээний ажил, уулын ажлын төлөвлөгөөнүүдийг харж, Төрийн өмчит аж ахуйн нэгж, "Тавантолгой" ХХК-ийн хооронд үүсээд байгаа мөргөцгийн асуудлыг хулгайлагдсан эсэх нь үнэн болохыг хөндлөнгийн экспертүүдээр хийлгэнэ.
Мөн их хэмжээний нүүрс шатсан гэж байгаа. Нөгөө хэсэг нь исэлдсэн гэж байна. Үүнийг шалгуулна. Ухаад гаргасан нүүрс исэлдэнэ гэдэг ялгаатай. Ямар нөхцөл байдал үүссэнийг хөдлөнгийн экспертүүд шалгаж тогтооно.
Гуравдугаарт, БНХАУ-ын талаас бүх гэрээгээ бүртгэдэг. Түүний дугаар маш чухал. Манай гаалийн бүртгэлтэй мэдээлэл БНХАУ-ын бүртгэлтэй зөрдөг гэдэг. Тиймээс тус улсаас гэрээгээ татаж аваад мэдээлэл зөрж байна уу, үгүй юу гэдгийг тодорхой болгоно. Түүнчлэн хөндлөнгийн олон улсын Аудитын байгууллагыг оруулна. Төрийн өмчийг үнэгүйдүүлж авсан олон нийтийг эргэлзүүлсэн энэ асуудалд цэг тавих ёстой” гэв.
Д.Батчулуун