Монгол Улсаас Нидерландын Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд НҮБ-ын Олон улсын шүүхийн Ерөнхийлөгч, шүүгч Жоан Доногхютэй Гааг хотноо арванхоёрдугаар сарын 7-ны өдөр танилцах уулзалт хийжээ.Уулзалтад Олон улсын шүүхийн Тамгын газрын дарга П.Гаутиер байлцав.
Уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны асуудал, тухайлбал олон улсын нийтийн эрх зүйн чиглэлээр манай хүний нөөцийг бэхжүүлэх, залуу хуульчдыг тус шүүхэд дадлагажуулах, туршлага судлах, Олон улсын шүүхийн үүрэг, хариуцлагын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх арга хэмжээ хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Тус байгууллага нь НҮБ-ын дүрмээр тогтоосон Нэгдсэн Үндэстний шүүхийн гол байгууллага бөгөөд түүний чиг үүрэг, үйл ажиллагаа, бүтцийг Олон улсын шүүхийн дүрмээр зохицуулсан байдаг хэмээн ГХЯ-наас мэдээллээ.