Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Түүний мэдээлэлийнхээ явцад нэрлэсэн тоонуудыг тайлбарын хамт хүргэж байна. Тухайлбал,
- Ойролцоогоор нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэдэг мэдээлэл бий.
- 2017 оны тавдугаар сарын 20-ноос зургаадугаар сарын 20-н гээд үндсэндээ сарын хугацаанд 207,000 тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй гэх баримт мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг.
- "Эрдэнэс Тавантолгой" ХК 12 жилийн хугацаанд ажиллахдаа 12.8 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна.
- Ил болоогүй хоёр гэрээг Зам тээврийн яам удахгүй ил болгоно.
- Бондын 280 сая ам.доллароор төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн нь мөн нөхөр Х.Баттулга.
- Нийт 25 мянган тээврийн хэрэгсэлийн ард талийн эзнийг тодруулна. Энэ нь тодорхой хугацаа шаардана" гэсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)