Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Тэрбээр "22 дугаар бүлэгт заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийг хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй байх, хэрэгт шалгагдаж байгаа хүмүүст торгуулийн ял оногдуулдаггүй болох зохицуулалтыг яаралтай горимоор хэллэцэж батлах асуудал яригдаж байна. Мөн төрийн болон орон нутгийн өмчит комданиудыг нээлттэй болгоё. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн үйл ажиллагааг олон нийтийн, нээлттэй болгоё. Мөн БЭТ-ийн хугацаа дууссан тохиолдолд дахин нэг хүнийг ЗГ-ын шийдвэрээр томилох нь эргээд үүнтэй адил нөхцөл байдал бий болгохгүй гэх газар үгүй. Тиймээс бид гаргасан алдаандаа дүгнэлт хийж, олон нийтийн нээлттэй компани болгох бичиг баримтыг боловсруулж, IPO гарган, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар болсон" гэв.