Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар танилцуулж байна.
Тэрбээр "Дийлэнх зөвлөмжүүд Ерөнхийлөгч асан Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлж байх үед гаргасан. Их сонирхолтой баримтууд байдаг юм билээ.
2008 онд хувийн сектор Гашуун сухайтын төмөр замыг яг барих гэж байхад зогсоосон хүн бол нөхөр Х.Баттулга. Үүний дараа бондын мөнгө болох 280 сая ам.доллараар төмөр зам бариулах ажлыг гардан зохион байгуулсан хүн мөн л Х.Баттулга.
Тэр мөнгөөрөө уг төмөр замын ажлыг дуусгалгүй, далангийн ажил хийлгээд зогссон. Мөн энэ зам дээр Бодь интернейшнлийг оруулж ирж төмөр замын ажлыг явуулах зөвлөмжийг гаргаж, ажлыг гүйцэтгүүлсэн хүн бол мөн Х.Баттулга. Тиймээс би хувь хүний хувьд энэ хүнийг хамгийн эхэнд шалгах ёстой хэмээн бодож байна. Нүүрсний хамгийн том хулгайн хэрэгт шалгагдах ёстой хүн бол Х.Баттулга" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)