УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэх тоон мэдээллийг олон нийтэд анх зарлаж байсан. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар болон бусад гишүүн Т.Доржхандад хандан "40 их наядын хохирлыг хэрхэн гаргаж ирснээ тайлбарлаж, ард түмнээс уучлалт гуй" гэсэн юм.
Үүний хариуд тэрбээр "Газрын тос, нүүрс, зэс алтнаас орлого орж ирдэггүй, хилийн цаана үлддэг асуудал түгээмэл болчихсон. Үүнтэй холбоотойгоор шүгэл үлээсэн нь үнэн. Засгийн газар мэдэгдлээ хийсэн нь үнэн. Өчигдрөөс эхлэн эрх баригчид 40 их наяд гэж юу яриад байна вэ. Уучлал гуй ч гэж байх шиг. Би тооцооллыг нь гаргаж ирсэн үнэн. Өнөөдрийн байдлаар 40-45 их наяд төгрөгийн орлогыг алдчихаад байгаа нь үнэн. Би нотолж чадна. Гуйвуулсан юм байхгүй" гэсэн юм.
40 их наяд нь ирэх оны улсын төсвийн орлогыг хоёр нугалсантай тэнцэх хэмжээний мөнгө юм.
Эх сурвалж: ХҮН нам
Сэтгэгдэл (4)