Нүүрсний хулгайн асуудал олон нийтийн анхаарлыг татаж, нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан залуучуудын жагсаал долоо дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл нүүрсний хулгайтай холбоотой Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн твиттер хуудсанаа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр "Х.Баттулга 2017-2021 онуудад ерөнхийлөгчөөр ажиллахдаа Таван толгойн нүүрсний эзэн шиг л байлаа. “ЭТТ” компани, төмөр замын дарга нар ханарч унаад л, дагаж гүйгээд л, баатар гавъат болоод л, шоронгоор айлгаад л. Женко бол нүүрсний хулгайн автор. Женко гөлөг төөрүүлэхээ больж үз" гэжээ.
Сэтгэгдэл (9)