УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл хийж, 40 их наяд төгрөгийн нүүрсний талаар тайлбарлалаа.
Тэрбээр “Зургаан сарын хугацаанд хил гаалийн боомтын асуудал хариуцсан түр хороо байгуулагдсан. Нэгхэн удаа хурал зарласан шүү. Нэгхэн удаагийн хурал дээр нь би хуулийн асуудал Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй мэтгэлцээн хийхээр болж, сөрөг хүчний төлөөллөөс оролцсон. Тухайн үед Г.Ганболд гишүүнээс би чөлөө аваад, ажилтай гэдгээ хэлэхэд, за ойлголоо гэсэн. Гэтэл УИХ-ын чуулганд “Бид нарын хуралд нэг ч удаа Т.Доржханд ирээгүй” гэж мэдэгдэж байна лээ. Намайг ороод ирэхээр зөрөөд гүйгээд гарчхаж байна лээ. Би зөндөө гүтгүүлж байсан, хамаагүй. Гэхдээ ноён нуруутай байх хэрэгтэй. МАН, АН-ын гишүүд 40 их наяд чинь худлаа шүү гэж ярьж байгаа. Ингэхдээ, хариуцлага хүлээх бол тань дээр шүү гэсэн. Болно оо, би хариуцлага хүлээж болно. Гэхдээ та нар надад хариуцлага хүлээлгэх гэж байгаад Ерөнхий сайдад хариуцлага хүлээлгэх асуудал руу орчхов доо" гэв.