Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "БНХАУ-аас өчигдөр бидэнд албан бичиг ирүүлсэн. Энэ нь манай талаас илгээсэн албан бичгийн хариу юм. Албан бичигт нүүрсний гэх хэрэгтэй холбоотой гэж үзэж буй хүмүүсийн нэрс гэх мэт илүү дэлгэрэнгүй мэдээлэл ирүүлэхийг манай талаас хүссэн байна. Учир нь бид урд хөршийн ГХЯ руу Гашуусухайт авто боомтоор нэвтрүүлсэн нүүрсний мэдээллийг авах хүсэлт явуулсан юм. Урд хөрш хамтаръя, харилцан тусалъя гэсэн" гэв.
Сэтгэгдэл (1)