“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой төрийн нууцад хамаарах дараах есөн гэрээг нээлттэй болголоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах:
- “Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл”,
- “Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл”,
- “Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил”,
- “Богдхан төмөр зам”-ын суурь бүтэц барих төслийн ажил,
- Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эрчим хүч,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гүүр хоолойн барилгын ажил,
- Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг нээлттэй болголоо.
Сэтгэгдэл (1)