УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг үг хэллээ.
Тэрбээр "Бид "Баялагтаа эзэн болъё" гэж олон жил ярьж байна.Засгийн газар хэчнээн олон юмтай тэмцэв, үр дүн нь юу байна? Одоо нүүрсний хулгайдаа анхаарч ажиллах хэрэгтэй. Би нүүрсний хулгайн ажлын хэсэгт оръё гэсэн ч Их хуралд оруулж кноп дараад ажлын хэсэгт оруулаагүй, унагачихсан. Өнөөдрийн Их хурлын ажлыг өөрөөр явуулмаар байна.
Энэ нүүрсний асуудал ганц танай намын асуудал биш, улс орны асуудал шүү. Яг чулуу шидэхэд жаран хэдэн хүний толгой л хагарна шүү дээ.
Юунаас айгаад байгаа юм, яагаад юмыг шударга хийж чадахгүй байгаа юм бэ? Аалзны тор шиг хоорондоо сүлжилдээд нэг нэгнээ барьцаалчхаад байгаад байгаа юм бэ. Хэдүүлээ нойрноосоо сэрээд ажлаа хийе л дээ" гэв.
Д.Батчулуун