Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Жагсагчдын тавьсан Ковидын үед зарцуулсан бүх зардлыг ирэх долоо хоногт нээлттэй болгох ажлыг Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Дараагийн тавьж буй шаардлага бол заалшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нүүрсний хулгай гэх хэрэгт ямар хүн холбогдсон бэ гэдгийг мэдээллэх боломжтой зүйлийг шаадсан. Энэхүү шаадлага ойлгомжгүй байгаа юм. Энэ талаар жагсагчдад уг нь тайлбарлаж хэлсэн. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байгаа юу гэвэл эрчимжүүлж байгаа.
Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд экспорт, тээвэрлэлтийг зогсоохгүй байх хэрэгтэй. Нүүрсний экслортыг зогсоохгүйн тулд худалдан авч байгаа хөрөнгө оруулагчдад хамаагүй. Энэ бол дотоодын асуудал юм.
Уул уурхайн хэмжилт хийдэг баг бүрэлдэхүүн Тавантолгойн болон жижиг Тавантолгойн олборлолт хийсэн талбай дээр он оноор нь хэмжилт хийнэ. Ингэхдээ нийт хэчнээн сая м уулын ажил хийсэн, хичнээн сая тонн нүүрс олборлосон зэргийг шинжилж байна. Мөн Гаалийн мэдээллүүдийг нягтлагн шинжлэх ажлыг тэнд хийж байгаа. Хотод мөн мөрдөн шалгах, бичиг баримт шалгах зэрэг ажлууд хийгдэж байна. Үр дүн гарч байна" гэв.
Д.Батчулуун