Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдэврийг танилцуулж байна. Хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Тэрбээр "Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөмжөөр нууцад хамааруулсан байсан есөн гэрээг нууцаас гаргахаар Засгийн газар шийдвэрлэлээ. Мөн Зүүн баян төмөр замтай холбоотой гэрээг нууцаас гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс эдгээр гэрээг нууцаас гаргаж, Авлиагатай тэмцэх газар шалгаалгуулах, УИХ-д байгуулагдсан түр хороонд шилжүүлэх үүрэг өгсөн. Засгийн газрын зүгээс цаашид энэ мэт бүтээн байгуулалтын төсвийг нууцаар хийхгүй.
Монгол Улсын Засгийн газар цаашид нэг ч нууц гэрээ байгуулахгүй.
Нүүрсний гэх хулгайн хэрэгтэй холбоотойгоо улс төрийн, бизнесийн бүлэглэлийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэд жагсаал цуглааныг өдөөн хатгасаар байна. Засгийн газар эдгээр бүлэглэлтэй хийх тэмцлээ зогсоохгүй.
Жижиг "Тавантолгой" ХК олон жил үйл ажиллагаа явуулсан ч өнөөдрийг хүртэл энэ уурхайгаас иргэд үр ашиг хүртээгүй. Энэ компнид олон асуудал байгаа нь ил болов. Иймд тус компанид өнөөдрөөс эхлэн бүрэн эрхт төлөөлөгч томилов. Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг дарга энэ үүргийг зургаан сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр тус компаниас үнэхээр хоосон машинууд хилээр гарсануу гэдгийг шалгана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (7)