УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийг дэмжиж байна. Их чухал хууль. Бүх юмны суурь. Хаягжуулалт, дайн байлдаан, барилгын салбарын суурь нь. Иргэд google map гар утсаараа ашигладаг. Гадаадад их өргөн ашигладаг. Үүнийг геодизи зураг зүйн мэргэжилтнүүд хийнэ. Засаг дарга нар газар олгохдоо тэр байшингийн ар талд гурван метр кв гэж барагцаалж олгодог байсан бол одоо бүгд кадастрын зурагтай болсон. Улаанбаатар хотын google map харахаар гэр хороолол нь харагдахгүй, хотын төвийн хэдэн том барилга л харагддаг.
Нүүрсний хулгай бол төмөр замтай холбоотой. Х.Баттулга гэж хүн төмөр зам бариулаагүй. Тэрнээс болж алдагдсан боломжийн үйлийн үрийг эдэлж байна.
Мухар төмөр зам нээгээд байгаа. Учир нь Х.Баттулга Хятадын төмөр замтай уулзах цэг кординатыг нь зөрүүлсэн гэж яриад буй. Өндрийг нь хэдэн километр зөрүүлсэн учраас дахиад төмөр зам барьсны дайтай зардал гарна гэж байна. Би геодизийн нарийн мэргэжлийн дарга нараас энийг зөрүүлэхгүй байх суурь хэмжил зүйн ажилд анхнаасаа орж ажиллаагүй юм уу. Ямар учиртай юм бэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (12)