УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гишүүдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 17 аймаг, 154 сум хилийн цэс маргаантай. Зарлиг тогтоолын алдаатай нэг сум бий. Аймаг сумдын хүн амын нягтаршлаас үүссэн 12 сум, газар усны нэршлийн алдаатай гурав, иргэдийн хилийн цэс бодит байдлаас зөрүүтэй байгаа. Орон нутагтай хамтран том ажлын хэсэг байгуулж ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)