УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Ардчилсан нам 2012-2016 онд засаг барьж байхад нүүрсний үнэ 27 ам.доллар байсан. Тэрийг хэн ч сонирхдоггүй. Нүүрсний тээвэр нь гурван сая төгрөг байсан. С зөвшөөрлийг хэн ч тоодоггүй цаас байсан. Энэ анхнаасаа хүнд суртлыг бий болгож, улирлын хоёр сая төгрөгийн авлигатай болгож, хүч чадалтай Хятадын машинуудыг авдаг болсон. Тийм учраас 2016 оноос нүүрсний хулгайг ярих ёстой.
Монгол Улс 10 төсөвтэй болсны нэг шалтгаан нь "Эрдэнэс Тавантолгой". Эрх баригчдын том бялуу энэ компани болсон. Тиймээс өнөөдөр ийм асуудал гарч байна. Оффтейк гэрээгээ Засгийн газар нээх сонирхолгүй, УИХ-ыг тараах сонирхолтой байгаа. Ч.Хүрэлбаатар сайд Засгийн газар дээрээ ажиллаж, оффтейк гэрээгээ ил болго. Ажлаа хий" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)