УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Газрын тос, нүүрс, зэс, алт гээд олон асуудлын орж ирдэггүй орлого түгээмэл байна. Нийгэмд шүгэл үлээж, Засгийн газар мэдэгдэл хийсэн нь үнэн. Өчигдрөөс Х.Нямбаатар сайд, эрх баригчид 40 их наяд гэж хаана байгаа юм бэ, уучлал гуй гэж байна. Үүнийг Б.Пүрэвдорж гишүүн дэмжиж, жагсана ч гэж байх шиг.
Энэ хулгай болохгүй байгаа ч ярьсан нь үнэн. Г.Ганболд дарга тоогоо өгөхдөө 6.4 сая тонн байна гэж ярьснаа 2.3 сая тонн болчихсон явж байна. Та нар болилдоо. Монгол Улсын эдийн засагтай тэнцэх хэмжээний мөнгийг алдчихаад байна гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх ярьсан шүү. Монгол Улсын эдийн засаг, ДНБ 40-45 их наяд шүү. Тооцооллоор 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан нь үнэн. Түүнд ногдох 10 их наяд төгрөгийн татварын орлогыг алдсан гэдгийг би нотолж чадна. Ямар нэгэн юм гуйвуулаагүй.
МАН-ын захиалгаар хэн нь эсрэг юм ярьж байна вэ. Ардчилсан нам ХҮН бидний орон зайг эзлэх гэж байна гэдгээ болих хэрэгтэй. Бүгдээрээ сөрөг хүчин бол сөрөг хүчин шиг бай. Би өнөөдрийг хүртэл УИХ дахь Ардчилсан намын бүлэг рүү нэг ч үг хэлж үзээгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)