УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан үг хэлж, асуулт асуулаа.
Тэрбээр "Түр хорооны ажиллах хугацааг сунгаж ажиллахдаа хурдтай, зоригтой, тодорхой мэдээлэл өгч ажиллаасай. Ард иргэд хариуцлага тооцдог төрийг хүсч, шаардаж байна. Үнэхээр нүүрсний хулгай хийсэн хүмүүсийн нэрийг нь мэдэж байгаа бол зарламаар байна. Нэгмөсөн зарла. Энэ дунд бас хэлмэгдүүлмээргүй байна. Нүүрсний хулгай дээр ард түмний тэвчээр барагдаж байгаа болохоос олон салбарт хулгай нүүрлэсэн. Нэг аймгийг тоносон хулгайч нарт хариуцлага тооцоод өгөөч гэж хоёр жил явлаа. Тэр битгий хэл хүүхдийн мөнгөний найман тэрбум төгрөгт хумсаа шигтгэсэн хүмүүс байна. Оффтейк гэрээг хэзээ нууцаас гаргах вэ. Т.Доржханд гишүүний 44 их наяд төгрөг үнэн юм уу" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)