УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг сунгах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд гишүүдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Оффтейк гэрээтэй танилцах боломж байгаа ч Засгийн газраас шийдвэр гаргаснаар олон нийтэд ил тод мэдээлэх боломжтой.
Бид Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргад ил болгох хүсэлт тавьж, арванхоёрдугаар сарын 21нд мэдээлнэ.
Тэгснээр хүмүүсийн нэрс тодорхой болно. Хэдэн төгрөгийн гэрээ хийснийг ч мэдэхгүй байна. Иргэдийн хүсэн хүлээж буй нэрс гарч ирнэ гэж итгэж байна" гэв.
Д.Батчулуун