ХЗДХ-ийн сайдын ахалсан ажлыг хэсэг мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "УИХ-ын гишүүн асан Л.Энхболдыг өгсөн мэдээллийг шалгахад нийт 17 мянган машин урд хил рүү хоосон гарсан байна . 268 мянган тонн нүүрсийг АМНАТ төлөлгүй хилээр гаргасныг гаалийн байгууллага тогтоосон. Улсын хилээр гарсан хүн тээврийн хэрэгслийн бүртгэлийг тулгаж байна.
Манай улсаас гаргасан нүүрсний зарим хувийг урд хөршийн нутгаар дайруулан далайн боомт хүргэдэг. Гашуунсухайтаас гадна Замын-Үүд, Ханги-Мандал, Шивээ Хүрэнгийн боомтоор мөн нүүрс гаргадаг. Ховд аймаг дахь боомтоор гаргадаг "Мон эко" компанийн мэдээлэл мөн зөрсөн. Гэхдээ бид нүүрс худалдан авагчдадаа айдас төрүүлж болохгүй. Учир нь худалдан авагч талууд худалдан авах гэрээгээ цуцалж болзошгүй байна. Энэ бол манай дотоод асуудал тул экспортоо зогсоож болохгүй" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)