ХЗДХ-ийн сайдын ахалсан ажлыг хэсэг мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ажлын хэсгийг илүү өргөн хүрээнд явуулахын тулд аймаг бүрээс гурван мөрдөн байцаагчийг хянан шалгах ажилд татан оролцуулна. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн экспортын үйл ажиллагаанд мар ч саад үүсэж болохгүй гэдгийг бид анхааруулсан. Мөн хилийн нэвтрүүлэх хэсэгт ажилладаг гаалийн бүх ажилтныг шалгана. Хүн хүч хэрэгтэй болно. мөрдөн шалах ажиллагаа эрчимжиж байна.
Харамсалтай нь Сүхбаатарын талбайд чин сэтгэлээсээ жагсаж буй иргэдийн хажуугаар хэрэгт холбогдон шалуулж буй хүмүүсийн гар хөл болсон хүмүүс ч мөн жагсаж байна.
Тухайлбал, Монголын оюутны холбооны даргаар ажилласан хэд хэдэн хүн "ЭТТ" ХК-д олноороо ажилласан. Яг өнөөдрийн жагсаалыг зохион байгуулахад Оюутны холбооны удирдлагуудаас их хэмжээний мөнгө шилжүүлсэн хэргийг Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна. Нүүрсний хулгайг дэлгэх Засгийн газрын хүчин чармайлтыг сарниулах гэсэн хүмүүс ч жагсагчдын дунд байна" гэв.
Сэтгэгдэл (3)