ХЗДХ-ийн сайдын ахалсан ажлыг хэсэг мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийснээс хойш мөрдөн шалгах ажиллагаа эрчимжсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг ,“Хишиг арвин индустрал” ХХК-ийн удирдлага зэрэг найман иргэнийг хойшлуулашгүй журмаар баривчилсан. Баривчлах болсон үндэслэл нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ өөртөө давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр баривчилсан гэх мэдээллийг АТГ, ЦЕГ-аас мэдээлсэн. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Баривчлагдсан хүмүүсийн орон байранд нь үзлэг нэгжлэг хийгдэж байгаа. Дээр нь ,“Хишиг арвин индустрал” ХХК-ийн оффист нэгжлэг хийж байна гэдгийг хэлсэн. Энэхүү компани нь хөрс суулгалт болон олборлолт операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа Монголын томоохон компаниудыг нэг гэх мэдээлэл авсан” гэв.
Д.Батчулуун