УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ.
Тэрбээр "Цаг үеийн нөхцөл байдал амаргүй, ханшийн өсөлт, инфляци, үнийн өсөлт, иргэдийн амьжиргааг доройтуулж, шударга ёс алдагдаж, баялгийн хулгайтай тууштай тэмцэх асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Залуучууд төв талбай дээр тав дахь өдрөө жагсч байна. Энийг үл тоомсорлох ёсгүй. Тэдний шаардлага бол зүй ёсны гэж үзэж УИХ-аас ажлын хэсэг байгуулсан.
Ард иргэдийн саналыг сонсч, холбогдох гэрч, албан тушаалтан, шүгэл үлээгч, үнэлгээ тогтоосон, мэдээлэлтэй байгаа УИХ-ын гишүүд оролцож мэдээлэх үүрэгтэй. Тэгэхгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх болно.
Хууль хяналтын байгууллагууд мэдээллээр хангах ёстой. Жагсагчдын төлөөллийг оролцуулж, нээлттэй сонсголыг үр дүнтэй зохион байгуулах хэрэгтэй байна" гэв.
Д.Батчулуун